Яг одоо Чингисийн талбайд "Дээлтэй Монгол" наадам урлагийн үзүүлбэрээр үргэлжилж байна. Зургаа дахь жилдээ тасралтгүй болж буй уг наадамд энэ жил монголчууд их өргөн цар хүрээтэйгээр оролцож байна хэмээн зохион байгуулагчид онцоллоо. Наадмын бас нэгэн онцлог нь ихрүүд ижил дээлтэй ирж оролож буй явдал юм. Тухайлбал зурган дээрх гурван эмээгийн хувьд 75 насыг зооглож байгаа бөгөөд ирэх жил хоёр охинтойгоо хамт тавуулаа ирж оролцоно гэдгээ энэ үеэр дуулгалаа.

Т.Энхэлээ