Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд 128 бөх барилдаж Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат улсын шонхор Батжаргалын Лхагвадорж гурав дахь удаагаа түрүүлж шинэ дээд амжилт тогтоолоо.Тэрбээр 2012, 2013 онуудын төрийн наадмын өсвөрийн 128 бөхийн барилдааны түрүү бөхөөр шалгарч байсан юм. Ийнхүү Б.Лхагвадорж хүү өсвөр бөхийн улсын наадмын барилдааны түүхэнд хосгүй амжилтын болж байна. Харин энэ наадмын үзүүрт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Хилчин спорт хорооны өсвөрийн залуу бөх Нямдоржийн Өсөхбаяр шалгарлаа.
24tsag.mn



















































