Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ойн баяр наадмын эрлийз бага насны хурдан хүлгүүд гарааны зурхай руу хөдөллөө. Эрлийз морьдын бага насны ангилалд 78 хурдан ажнай бүртгүүлсэн байна. Энэ жилийн хувьд дааганы зурхайг 800 метрээс наашлуулж, 11 км-ээс хурдан даагануудыг эргүүлэхээр хурдан морины салбар комисс шийдвэрлэсэн. Хэдхэн хоромын өмнө эрлийз морьдын дээд болон дунд насанд айраг, түрүү хүртсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнэ, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Дайдийхүүгийн Баяраа, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Анандын Ариунсайхан зэрэг уяачид хурдан даагануудаа мордуулжээ.


Эх сурвалж:Todmagnai.mn