Цаг зав гарган үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьсон наадамчид дүрслэх урлаг, ялангуяа уран барималын ертөнцөөр аялах боломжтой юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоод хамтран “Улаанбаатар уран баримал 2014” наадмыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүсэл шивнэдэг тэмээ, буга хоёрын домгоос сэдэвлэсэн баримал, уран нугаралтын тухай баримал зэрэг нийт 30 уран барималчид, янз бүрийн чиглэл урсгалаар бүтээлээ туурвиж, зарим нь бэлэн бэлгээд байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын дэргэд орон зайн урлагийн бүтээлүүд дэлгэгдэж, уран бүтээлч нь үзүүлбэр үзүүлэн, зураач нар иргэдийн зургийг зурж, одон орны дуран ажиллаж, эсгий болон ваар урлаачид наадамчдын нүдэн дээр санал болгосон бүтээлийг нь туурвиж байна.
Наадамчид эдгээр урлагийн бүтээлүүдтэй үзэгчид танилцан, зургаа зуруулж, хүүхдүүд баригдаж буй баримлын домгийг уран бүтээлчээс нь сонсон үндэсний цэцэрлэгт хүрээлэн урьд урьдынхаас хөл хөдөлгөөнтэй байна.



















































