
Нийт гүйцэтгэлийн 98.6 хувийг шинэ барилга, өргөтгөлийн ажил, 1.4 хувийг их засварын ажил эзэлж байна. Шинэ барилга, өргөтгөл шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийн 34.6 хувийг орон сууцны барилга, 21.4 хувийг орон сууцны бус барилгын ажил, 44.0 хувийг инженерийн барилга байгууламжийн ажил тус тус эзэлж байна.
Нийслэлд нийт 765.5 тэрбум төгрөгийн барилгын өртөг бүхий 355 барилга обьект баригдаж байгаа бөгөөд барилгыг өмчлөлийнх нь хувьд авч үзвэл төрийн өмчийн 28.5 хувь, иргэний болон хувийн хуулийн этгээдийнх 71.5 хувь тус тус байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.