Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд улсын хэмжээнд баяр наадмын таван өдрийн хугацаанд 18 хүн усанд осолдож амиа алджээ. Үүнээс гурав нь нийслэл Улаанбаатар хотод амь үрэгдсэн бөгөөд нэг нь Зайсангийн гүүрний орчмоос, нөгөө
хоёр нь хотоос баруун тийш Туул голоос олдсон байна. Мөн 50 гаруй насны эрэгтэй голын усанд сураггүй алга болсон бөгөөд түүнийг өчигдөр өдрийн 15:00 цагаас хойш хайж байгааг албаныхан хэллээ.
Голуудын усны түвшин нэмэгдэж байгаа энэ үед иргэдийг голын эргээр амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байхыг ОБГ-аас анхааруулж байна.
24tsag.mn


















































