
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт ажиллагсдын 73.0 хувь нь БНХАУ-ын, 10.0 хувь нь БНАСАУ-ын, 2.9 хувь нь ОХУ-ын, 2.9 хувь нь БНСУ-ын, 2.2 хувь нь БНСВУ-ын, 1.4 хувь нь АНУ-ын, 1.1 хувь нь Австрали Улсын, 6.5 хувь нь бусад улсын харьяат иргэд байна.
Хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн:
10508 буюу 46.9 хувь нь барилгын,
3835 буюу 17.1 хувь нь уул уурхай, олборлолтын,
2617 буюу 11.7 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний,
2312 буюу 10.3 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн,
1110 буюу 5.0 хувь нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны,
809 буюу 3.6 хувь нь боловсролын,
355 буюу 1.6 хувь нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны,
211 буюу 0.9 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуйн,
659 буюу 2.9 хувь нь бусад салбарт ажиллаж байна.