
Энэ асуудлыг өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд "Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл", "Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл", "Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх нь" зэрэг таван төслийн гүйцэтгэгчээр Бүгд Найрамдах Австри улсын "Вамед инженеринг" компанийг сонгон ажиллуулж, Санхүүжилтийн хэлэлцээр байгуулахыг Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт даалгалаа.
2010, 2013 онуудад хуралдсан Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны протокол, протоколыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд дээрх төслүүдийг Австрийн "Вамед инжинеринг" компаниар гүйцэтгүүлэх саналыг судлахыг ЭМЯ-нд даалгасан байдаг. Түүнчлэн БНАУ-ын Юникредит банкнаас тус улсын "Вамед инжинеринг" компанид экспортын зээл олгохоор шийдвэрлэсэн албан мэдэгдэл ирүүлээд байгаа юм.
24tsag.mn