
Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-ын тэргүүн Си Зиньпинийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэлийг хангуулахаар холбогдох яам, байгууллагуудад үүрэг өглөө. Энэ ажлыг Эдийн засгийн хөгжлийн сайд, Монголын хэсгийн дарга Н.Батбаярт хариуцуулах нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг даалгалаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)