Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК ирэх есдүгээр сарын 20-ноос эхлэн Сингапурын чиглэлд шууд нислэг үйлдэхээр болжээ. Ингэснээр манай иргэд Азийн аялал жуулчлалын гол бүс нутаг болох Сингапур руу харьцангуй хямд зардлаар цаг хугацаа алдахгүйгээр зорчих боломж бүрдэх юм.
Тус компани өнгөрөгч сарын 19-нд нислэгийн шинэ чиглэл нээж, ХБНГУ-ын Франкфурт хот руу шууд нислэг үйлдэж эхэлсэн билээ.
24tsag.mn


















































