
ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортолдог 220 квольтын агаарын шугамын хүчдэлийг салган засвар хийж байгаа бөгөөд хэрэглээний оргил цагуудаар хүчин чадлын дутагдалд орох магадлатай болсон байна. Тиймээс Диспетчерийн үндэсний төв ХХК-иас долдугаар сарын 16-25-ны өдрүүдэд улс даяар цахилгаан эрчим хүчний богино хугацааны хязгаарлалтыг хэсэгчлэн хийж болзошгүйг нийт ард иргэдэд сонордуулж байна. УБЦТС ХК-ийн үйлчилгээний хүрээнд багтдаг нийслэл болон Төв аймгийн зарим сумдад дараах хуваарийн дагуу цахилгааныг хязгаарлаж болзошгүй тул хэрэглэгч Та бүхэн энэ хугацаанд хэрэглээндээ зохицуулалт хийнэ үү гэж Улаанбаатар Цахилгаан түгээх ХК-иас мэдээллээ.
Т.Энхэлээ