НҮБ-ын ДОХ-той Тэмцэх Үндэсний Сангийн тэргүүн Мишел Сайдибе “2020 он
гэхэд ХДХВ-ийн тархалтыг багасгаж чадвал 2030 он гэхэд өвчний тархалтыг
бүрэн зогсоох боломжтой болно” гэжээ. Дэлхий дээр 35 сая орчим хүн ХДХВ-ийн халдварыг тээн амьдарч байна гэсэн судалгаа байдаг байна. ДОХ өвчнөөр нас барагчдын тоо сүүлийн гурван жилд тав дахин буюу 1.5 сая болтлоо буурчээ.
Дэлхий даяар Дархлал олдмол хомсдол буюу ДОХ-той холбоотойгоор нас барсан хүмүүсийн тоо болон ХДХВ-ын халдвар авсан хүмүүсийн тоо өнгөрсөн 10 жилд гуравны нэгээр багассан гэсэн үзүүлэлт гарчээ. Улмаар 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг хянах төдийгүй ХДХВ-ыг устгах боломжтой болно гэж үзэж байгаа юм байна.
24tsag.mn


















































