
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд зохиолчдын төлөөлөлтэй уулзахаар болжээ. Уулзалтад нэр нөлөө бүхий зохиолчдоос гадна залуу зохиолчдын төлөөлөл багтсан нийт 60 уран бүтээлч оролцох аж. Энэ үеэр утга зохиолын салбарын хөгжлийн талаар ярилцахаас гадна зохиолчдын санал бодлыг сонсох юм байна. Ерөнхийлөгч өмнө нь “Болор цом”-ын эздийг хүлээж авч байсан юм.
Т.Энхэлээ