
Өнөөдрөөс эхэлж говийн нутгаар хэт халж, зарим газраар дуу цахилгаантай, түр зуурын бороо усархаг бороо орно гэж ус цаг уурын орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тодруулбал говийн нутгаар 33-39 хэм хүрч халах юм байна. Хэрлэн, Ховд, Буянт, Хархираа, Туул зэрэг гол үерийн аюултай төвшинг 5-25 см даван үерлэсэн байдалтай байгаа учраас гол мөрийн ойролцоо оршин суугч, малчид, амралт, аялал зугаалгаар яваа иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Т.Энхэлээ