Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Читад болсон ОУ-ын залуучуудын наадамд Монгол улс амжилттай оролцлоо

2014-7-18
0
ЖИРГЭХ

    Snapshot_2014-07-18_115004Энэ сарын 2-7 өдрүүдэд ОХУ-ын Чита хотод Шанхайн хамтын ажиллагааны Байгууллагын /ШХАБ/ Оюутан залуучуудын Наадам болж өнгөрлөө. ОХУ-ын 3500 гаруй, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ)-ийн түнш 17 улс орны 500-аад гадаадын оролцогчид энэхүү олон улсын наадамд хүрэлцэн ирсэн бөгөөд тус наадмын ерөнхий зохион байгуулагчаар нь Оросын Залуучуудын Холбоо болон Өвөр Байгалийн захиргаа ажилласан байна. Чита хотын “Локомотив” цэнгэлдэхэд болсон нээлтийг үзэж сонирхохоор 12000 үзэгчид цугларсан ба Наадмын нээлтийн үйл ажиллагаа дуу хуур, бүжиг наадам, өнгө будаг хосолсон жинхэнэ залуучуудын баяр байлаа. Зохион байгуулагчид асар их ач холбогдол өгч, хөрөнгө мөнгө, хүн хүч ч их шаардсан нь нээлтийн үйл ажиллагаанаас харагдаж байлаа.

Наадмын нээлтийн үеэр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев нийт оролцогчдод баяр хүргэсэн мэндчилгээ илгээж, “Ирэх 9-р сард сард ШХАБ-ыг тэргүүлэх эрх ОХУ-д шилжих гэж байгаатай холбогдуулан энэхүү залуучуудын наадам ОХУ-д зохион байгуулагдаж байна" гэж онцоллоо. Мөн тус ёслолын арга хэмжээнд Оросын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Павел Крансноруцкий болон Өвөр байгалийн захирагч Константин Ильковский нар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. Наадмын хамгийн сонирхол татах мэдээллийн нэг нь Оросын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч П.П.Крансноруцкий наадмын үйл ажиллагааны тухай хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр 2017 онд Оросын Залуучуудын Холбооноос Дэлхийн Оюутан Залуучуудын Наадмыг зохион байгуулах болсноо анх удаа албан ёсоор мэдэгдсэн явдал юм.

Оюутан залуучуудын наадмын хүрээнд залуу улстөрчидийн хэлэлцүүлэг уулзалт, залуу сэтгүүлчдийн форум , миссийн тэмцээн, урлаг, спортын уралдаан тэмцээн сонирхолтой хөтөлбөрүүд зохиогдсон. Үзэгчдийг хамгийн өргөнөөр хамруулж чадсан арга хэмжээ нь улс орноо төлөөлж ирсэн залуу уран бүтээлчдийн урлагийн тоглолтууд байсан бөгөөд нийт 47 тоглолтыг сонирхууллаа.

Энэхүү Оюутан Залуучуудын наадамд Оросын Залуучуудын Холбооны албан ёсны урилгаар Монгол Улсаа төлөөлж Монголын Залуучуудын Холбооныхон, манай соёл урлаг, спортын шилдэг төлөөлөл болсон залуус баг болж тун амжилттай оролцоод ирсэн юм. Монголын багийн урлагийн тоглолт нь үзэгчдийн таашаалыг хамгийн ихээр татаж чадсан. “Жонон” хамтлаг, уртын дуу, уран нугаралт, үндэсний бүжиг, казак дуу, “Universe best songs 2013” наадмын шилдэг оролцогчдоос бүрдсэн үзүүлбэрүүд үнэхээр онцгой байлаа.

Харин спортынхны хувьд манай залуучууд өөрсдийн ид хав, чадвар чансааг спортын 3 төрлийн тэмцээн уралдааны үеэр харуулж чадлаа. Манай тамирчдын оролцсон багууд сагсан бөмбөгийн төрөлд 1алт, 3 хүрэл медаль, хөл бөмбөгийн төрөлд 1 мөнгөн медаль авсан бол сагсан бөмбөгийн “Шилдэг тоглогч”-оор олон улсын хэмжээний спортын мастер, Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Т.Санчир тодорч, Монголын баг тамирчид нийт дүнгээрээ “Шилдэг баг”-ийн цом хүртлээ. Залуу улс төрчдийн хэлэлцүүлэгийн үеэр оролцогч улс орны төлөөлөгчид хэрэгжүүлж буй шилдэг төслүүдээ танилцуулсан бөгөөд МЗХ-ноос оролцсон төлөөлөгчид “МЗХ-ны хийж буй төсөл хөтөлбөрүүд, тэр дундаа Залуусаа спортоор хичээллэцгээе, Унадаг дугуйтай Улаанбаатар” төслүүдээ танилцуулж хамгийн анхаарал татсан шинэ санаатай төслүүдийн нэгээр нэрлэгдэж чадсан юм.

Цаашлаад Монголын Залуучуудын Холбоо, Оросын Залуучуудын холбоо болон бусад улсуудын залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд идэвхижүүлэх талаар ярилцаж нааштай үр дүнд хүрсэн байна.

Үдэш бүр урлаг соёлын одуудын тоглолтууд хотын төвийн В.И.Ленины нэрэмжит талбайд болж өнгөрч байлаа. Хаалтын үйл ажиллагааны хамгийн гайхамшигтай үзүүлбэр нь лазер шоу болон тайлбарлахын аргагүй сонин содон алмайруулж гайхшруулмаар салютын үзүүлбэр байсан юм. Ийнхүү залуучуудын наадам сэтгэл хөдөлгөсөн мөчүүд, өнгө өнгийн сонирхол татахуйц гайхалтай арга хэмжээнүүдээр дүүрэн байсан төдийгүй зохион байгуулагчдын зүгээс нийт оролцогчдод үнэхээр залуучуудын баяр наадмын уур амьсгалыг бий болгож мэдрүүлж чадлаа. Дараагийн “Бүх Оросын оюутны хавар наадам”-ыг 2015 онд зохион байгуулагчаар ОХУ-ын Владивосток хот тодорлоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    4 цаг 7 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    4 цаг 32 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    4 цаг 34 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 37 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    6 цаг 15 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    6 цаг 31 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    6 цаг 52 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    6 цаг 55 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    7 цаг 56 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    8 цаг 6 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    9 цаг 0 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    9 цаг 3 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    9 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    10 цаг 4 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    10 цаг 51 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    11 цаг 6 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    11 цаг 47 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    12 цаг 11 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    12 цаг 14 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    12 цаг 20 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК