
Энэхүү өөр өөрийн утга агуулга бүхий баримлуудаас шилдгийг тодруулах “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 18-ны өдөр 18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Дээрх 30 бүтээлээс шилдэг 3-ыг шалгаруулж тус бүр дурсгалын цом, 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулна. Мөн оролцсон бүх багуудад ивээн тэтгэгчдийн шагнал, дурсгалын зүйл олгох юм.