
Монголбанк, Аялал жуулчлалын үндэсний төв, нийслэлийн Аялал жуулчлалын газрууд хамтран гадаадад аялсан Монгол иргэдийн дундаж зарлагын тайланг гаргажээ. 2014 оны байдлаар иргэдийн зорчсон улс, хугацаанаасаа хамаарч зарцуулсан зардлууд нь харилцан ялгаатай байгаа бөгөөд түүврийн дунджаар 1622 ам.доллар байна. Мөн иргэдийн 80-аас дээш хувь нь өөрөө аяллаа зохион байгуулдаг бөгөөд аялах үедээ төлбөр тооцоогоо бэлэн мөнгөөр хийдэг. Нийт мөнгөнийхөө 30 орчим хувийг дэлгүүрийн худалдаанд зарцуулдаг зэрэг үр дүн гарсан байна. Гадаадад аялж буй иргэдийг аяллын үндсэн зорилгоор нь авч үзвэл 44 хувь нь амралт, аялал жуулчлалын зорилгоор, 32 хувь нь албан томилолт, бизнесийн зорилгоор, 12 хувь нь эрүүл мэндийн үзлэг, 7 хувь нь боловсрол, 5 хувь нь ажил эрхлэлтийн зорилгоор гадаадад аялж байна.