
“Гудамж” төслийн хүрээнд энэ онд 100 айлын уулзварыг бүрэн шинэчилж, дөрвөн замын уулзвар болгосон. Тэгвэл уг замыг албан ёсоор нээх үйл ажиллагаа өнөөдөр 11:00 цагт болох гэж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Эдийн засгийн хөгжлийн яам, “Гудамж” төслийн холбогдох удирдлагууд оролцох юм.