
Төлөвлөж байгаагаар тус хогийн цэг нь нэг загвар, тохижилттой байх төдийгүй орчин тойронд нь ил задгай хог хаягдал үүсэхгүй байхаар зориулагдсан тусгайлсан байгууламж байх юм байна. Мөн тухайн байгууламжид байнгийн ажилчид ажиллаж, хогийг ангилан ялгах, тээвэрлэх зэрэг үүрэг гүйцэтгэх юм байна.
Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дунд Дарь-эхийн 47-р гудамжид, Чингэлтэй дүүргийн 16-р хороо Хайлаастын зам дагуу Согоотын 55 дугаар гудамжид, ХУД-ийн 13-р хороо, 7 хэсгийн задгайн Туулын 7-р гудамжид хог хаях байгууламжийг барина гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.