
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 2 дугаар хэсгийн гудамж, айлууд усанд автсан дуудлагаар дүүргийн ОБХ-ээс 9 алба хаагч 1 авто машинтай очиж усыг шуудуу ухан зайлуулж, шороогоор далан босгож арга хэмжээ авч ажилласан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 0119 дүгээр ангийн 1 дүгээр гудамжинд айл усанд автсан дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 6 алба хаагч 1 авто машинтай очиж усыг шуудуу ухан зайлуулж, заавар зөвөлгөө өгсөн.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)