
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, "Сутайн буянт" ХХК-ний хашаанд утаа гараад байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад техникийн захын хашаанд хог шатаж байсныг унтраажээ. Мөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Цагдаагийн хэлтсийн зүүн урд талд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 23:32 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад эзэн нь тодорхойгүй 9х12 метрийн хэмжээтэй байшингийн дотор 2х3 метрийн хэмжээтэй өрөөний хана, тааз шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/