Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж өнгөрсөн өдрүүдийн цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд мэдээлэл өглөө.Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярын мэдээлснээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд /7 дугаар сарын 7 сарын 21/ нийслэлийн Онцгой байдлын газар гамшиг ослын 99 удаагийндуудлага хүлээн авснаас объектын гал түймрийн 55 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 44 дуудлагаар ажиллажээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт хүн, мал амьтны гоц халдварт Боом өвчин гарч, боомоор нэг гэр бүлийн 2-54 насны 4 хүн өвчилөн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүйтний хонхор” гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Баянхангай сумын малчин Б.Нармандахын суурьтхүн, мал, амьтныгоцхалдварт “Боом” өвчин оношлогдождүүргийн Засаг даргын А/235 дугаар захирамжаархорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Хорио цээр тогтоосноос хойш 7 хонож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нэмж халдварт өвчний сэжиг илрээгүй байна. Мөн Сонгинохайран дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Нью-кроп” ХХК-ийн гахайн аж ахуйд “Гахайн сонгомол мялзан”, “Гахайн үржил-амьсгалын замын хам шинж өвчин”өвчин оношлогдож, дүүргийн Засаг даргын 2014 оныА/238 дугаар захиражмаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Гахайн сонгомол мялзан, Гахайн үржил-амьсгалын замын хам шинж өвчнөөр өвчилсөн нийт 993 толгой гахайг уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу устган, 154.9 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, хорио цээрийн дэглэм сахиулах болон өвчилсөн гахайг устгах ажилд 10 байгууллагын 60 албан хаагч, 15 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Гахайн мялзан өвчинтэй тэмцэх зааварт өвчилсөн гахайг устгаснаас хойш 30 хоногийн дараа мал эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн хорио цээрийн дэглэмийг цуцлана гэж заасан байдаг юм байна.Устгал хийснээс хойш өнөөдрийг хүртэл 12 хоног өнгөрчээ.
Д.Ундрах /24tsag.mn/





















































