
Тус аймагт энэ сарыг 21-27-ны өдрүүдэд Ламын гэгээн Лувсанданзанжанцан мэндэлсний 375 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам, Төвийн бүсийн Их хурд-2014" хурдан морины уралдаан болох юм.
Эдгээр үйл ажиллагаа, баяр наадмын үеэр иргэд, наадамчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор наадмын өдрүүдэд Баянхонгор хот, Дуурсахын хөндий болон Эрдэнэцогт сумын Жанжины 4 дүгээр багийн Баянзүрхийн хонхор орчмоор мотоцикльтой иргэдийг замын хөдөлгөөнд оролцохыг түр хоригложээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)