
Монголын язгуур урлагт бүжгийн “Хаан” хэмээн нэрлэгддэг уг биелгээ эр хүнийг магтан дуулж биелсэн хамгийн анхны бүжиг хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.
Хөшөө дөрвөн метр өндөртэй бөгөөд том бие галбиртай, Торгууд эр хүний эрхэмсэг чанар, өв тэгш дүр төрх, баатарлаг шийдэмгий дайчин зориг, ухаалаг уужуу сайхан дүр төрхийг бий биелэгийн уран сэтгэмжээр товойлгон гаргах юм.
Энэхүү хөшөөг бүтээх санааг Ховд аймгийн Булган сумын уугуул Бийцээгийн Үнэнбат гаргасан юм байна. Энэ нь монголчуудын бахархал, үндэс угсаа, зан заншил, хэл соёл, ахуй, түүхийг өгүүлсэн урлагийн биет бус өвийг харуулсан анхны хөшөө болох аж.
24tsag.mn