БГД-ийн 16 дугаар хороо, Гандангийн дэнжийн гэр
хороололд "Гудамж" төсөл хэрэгжиж буй. Ингэхдээ нийт 31 гудамжийн дэд бүтцийг цогц байдлаар шийдэх юм. Төслийн багийнхан энэхүү ажлаа Орхоны 6-р гудамжаас эхэлсэн бөгөөд шинэчлэгдсэн гудамжийг та бүхэн харж байна. Гэр хорооллыг хөгжүүлэх томоохон ажлын эхлэл болсон энэхүү гудамжийг маргааш 12.00 цагт албан ёсоор нээх юм. Цаашид үлдсэн 30 гудамжийг яг энэ загвараар тохижуулах бөгөөд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, инженерийн бусад дэд бүтэцтэй болгох аж. Эдгээр ажлын зураг төслийг “Нью Урбанизм” ХХК боловсруулж байгаа бол эхний гудамжны зам барилгын ажлыг “Их зам Бүтээн байгуулалт” ХХК гүйцэтгэсэн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)