"Гудамж" төсөл энэ онд дөрвөн байршилд хэрэгжиж буй. Тэдгээрээс Цэцэг төв, Зуун айлын уулзварууд нээлтээ хийгээд байна. Одоогоор Баянгол дүүргийн Ахуй үйлчилгээний уулзварын засвар шинэчлэлийн ажил ид хийгдэж байгаа бөгөөд энэхүү засварын ажлын хүрээнд өнөө өглөө 05.00 цагт зорчих хэсгийн зүүн талыг хаалаа. Харин хөдөлгөөнийг сөрөг урсгалаар зохион байгуулжээ.
Уг замыг хэсэгчилэн хааж, суурь хучилтыг хийж байгаа юм. Замын зорчих хэсгийг энэ сарын 25-ний өглөө 07-00 цагт нээнэ.
24tsag.mn



















































