
Ойрын өдрүүдэд говийн бүс нутгаар аагим халуун байна. 24-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн нутгаар, 26, 27-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд зарим газраар, 26, 27-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.