
Олон нийтийн радио, телевизээр мөн иргэдийн дунд амнаас ам дамжин биологийн идэвхт бүтээгдэхүүн нь өвчнийг эмчлэн илааршуулж эдгэрүүлнэ хэмээн буруу зөрүү зар сурталчилгаа ихээр цацагдаж байна. Иймээс иргэд сурталчилгаанд хуурталгүй, тухайн бүтээгдэхүүнээ сайтар судалж, өөрт тань зайлшгүй шаардлагатай эсэхийг мэдсэний дараа хэрэглэж байхыг сэрэмжлүүлье.
Одоогоор манай хяналтын байгууллагад биологийн идэвх бүтээгдэхүүнээс хордсон гэсэн мэдээлэл ирээгүй ч зар сурталчилгаа болон импортлогчдын үгэнд хууртан бүтээгдэхүүн авч хэрэглэснээс иргэд хохирох тохиолдол байж болзошгүйг анхааруулж байна.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл (3)