
“Буянт-Ухаа 1” хороололд сугалаа явуулж нийт 1540 иргэн орон сууц худалдан авах эрхтэй болсон. Тэдгээр азтануудаас 323 нь байраа буцаасан бөгөөд ТОСК-иас буцаагдсан байруудад дахин сугалаа явуулахаар тогтсон билээ. Ингэхдээ өмнөх сугалаанд оролцсон ч азтан
болж чадаагүй иргэдийг хамруулахаар болсон юм.
Дахин сугалаа өнгөрсөн бямба гарагт болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэгвэл тэрхүү сугалааг энэ сарын 25-нд буюу ирэх баасан гаригийн 15.00 цагт Спортын төв ордонд болохоор товоо зарлажээ.
24tsag.mn