"Монгол шуудан" компани "Т.Батаар" шинэ марк гаргажээ. Тэрхүү маркыг олон нийтэд танилцуулах ажиллагаа маргааш 12:00 цагаас Үлэг гүрвэлийн төв музейд болох юм. Нээлтийн арга хэмжээнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл оролцох гэнэ.Далан сая жилийн настай Тиранозавр Батаарыг хил давуулан худалдаалах гэж байсныг зогсоож, эх орондоо авчирсан. Тэр ч утгаараа монголчууддаа толилуулж, Үлэг гүрвэлийн төв музейд байрлуулсан юм. Тэгвэл энэ удаа "Т.Батаар" марктай болж байгаа нь энэ.
24tsag.mn


















































Сэтгэгдэл (1)