
Хүүхдийн найрал дууны уламжлал, сургалтыг сайжруулах, хөгжүүлэх, дэмжих, хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн идэвхи сонирхолыг өрнүүлэх зорилгоор зохион байгуулах энэхүү уралдааныг 9 дүгээр сард дүгнэх бөгөөд шалгарсан бүтээлийг Нийслэлийн 375 жилийн ойн өдрөөр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны уралдааны заавал дуулах дуугаар сонгох юм байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.