“Буянт-Ухаа 1” хорооллын буцаагдсан байруудын сугалаа өнөөдөр 15.00
цагаас Спортын төв ордонд болох байсан. Гэсэн ч амралт зугаалгаар орон нутагт явж буй иргэдийн хүсэлтээр сугалааг дахин тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. “Буянт-Ухаа 1” хороололд байр авах хүсэлтэй иргэдийн дунд сугалаа явуулж нийт 1540 азтан тодорсон. Азтануудаас 323 нь байраа буцаасан бөгөөд ТОСК-иас буцаагдсан байруудад дахин сугалаа явуулахаар болсон билээ. Ингэхдээ өмнөх сугалаанд оролцсон ч азтан болж чадаагүй иргэдийг хамруулах юм.
24tsag.mn






















































Сэтгэгдэл (1)