Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цагт”-т Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх оролцлоо.Тэрбээр сүүлийн үед нийслэлд хөдөлмөрийн болон техникийн аюулгүй байдал зөрчигдөн осол, малын халдварт өвчин гарч байгаад анхаарч, урьдчилан сэргийлэх хяналт, хариуцлагаа дээшлүүлж ажиллахыг улсын байцаагч нарт чиглэл болголоо.
Цаашид үр дүнд суурилсан хяналт шалгалт хийх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хөгжлийг дэмжих, тэдэнд зөвлөн туслаж соён гэгээрүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөхөө эрчимжүүлэхийг даалгав.
“Мэдээллийн цаг”-т Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээ, Дэд бүтэц, Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга нар оролцон өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн болон хийж байгаа ажил, цаашид юу хийхээр төлөвлөсөн талаараа товч мэдээлэл өглөө.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ажилтан, албан хаагчдаа мэдээ мэдээллээр хангах, хувь хүнийг нь хөгжүүлэх,сахилга хариуцлага, ёс суртахууныг дээшлүүлэх зорилгоор сар бүр “Мэдээллийн цаг”-ийг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулдаг юм.





















































