Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен БНХАУ-ын ШУӨЗО-ны Гадаад арилжаа, худалдааны тэнхимийн дарга Ху Жампин, Алтай аймгийн гадаад худалдааны товчооны орлогч Женис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.Уулзалтаар хоёр тал Даян-Улаан уулын хилийн боомтын цаашдын үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, дэд бүтцийн асуудлаар санал солилцон Даян - Улаан уулын хилийн боомтыг зургаадугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний хүртэл 120 хоног тогтмол ажиллуулахаар тохиролцсон байна. Одоогийн байдлаар ажлын өдрүүдээр 08:30-12:30, 14:30-18:30 цагуудын хооронд тогтмол ажиллаж байгаа аж.
24tsag.mn

















































