
ЭМЯ-ны харьяа Нялхсын клиник сувиллын хамт олон өнгөрсөн баасан гарагт эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж, сэтгэлд нийцсэн үйлчилгээг хүргэх зорилгоор чанарын өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр бага насны хүүхдийн хоол тэжээл, асаргаа, чийрэгжүүлэлтийн талаар эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгсөн юм. Мөн энэ үеэр суурь өвчтэй хүүхдүүдэд зориулсан хоол тэжээлийн орц, хийх аргачлалтыг зааж өгч, хоолны амталгаа явуулжээ.
Д.Дуулим