Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МҮХАҮТ-аас валютын ханшийн хөөрөгдлийг зогсоох тухай мэдэгдэл гаргажээ

2014-7-28
0
ЖИРГЭХ

валют        Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас валютын ханшийн хөөрөгдлийг зогсоох тухай мэдэгдэл гаргажээ. Тэрхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Ханш уян хатан тогтож өөрийн тохируулга хийгдэж байна, өөр арга байхгүй” гэх мэт утгатай үг, мэдэгдлүүдээр сүүлийн хэдэн сар төр, засаг, Монголбанк тоглож байна. Үр дүнд нь ханш зах зээлийн жамаар гэхээсээ илүү спекулятив буюу ханшин дээр тоглож ашиг олох дамын хүчин зүйлүүдээр тодорхойлогдох болж тэртээ тэргүй сульдаанд орсон хувийн хэвшлийн бүх ААН-үүдийг сөхрүүлж байна. Ханшаар дамжсан үнийн өсөлтөөс болж худалдан авах чадвар нь улам бүр муудсаар байгаа ард иргэд, ялангуяа нийслэл Улаанбаатар хотын иргэд маш их бухимдаж байна. Ийм байдлыг харсаар, мэдсээр байж онцгой, яаралтай бодлогын арга хэмжээ авахгүй, найр наадам хийсээр байж таарах уу?!. Ийм нөхцөлд “Ханшийн уян хатан байдал”, “Зах зээлийн өөрийн тохируулга” гэх мэт бодит байдлаас тасархай, сурах бичгийн хүрээний хийсвэрлэлт, симуляцийн ертөнц, вакум орчинд л тохирох юм яриад хүлээгээд сууж таарах уу ?!
Долоо хоногтоо нэг интервенц хийсэн болж тэр нь хувийн хэвшлийн хэрэгцээг хангах гэхээсээ илүү хэдэн арилжааны банкны спекулятив дуршлыг хангах, нэмэгдүүлэх суваг болж валютын нөөцөө гөвж дуусгах замдаа шуудрахыг үр дүнтэй бодлого, хариу урвал гэж үзэх хэрэг үү?!

Оны эхний хагасын статистик харж тайвшрах, эдийн засаг гайгүй байгаа юм байна гэж төөрөлдөх,  cetirius  paribus / tne other things being equal-бусад нөхцөлүүд нь ижил тэнцүү байх үед/ гэсэн зөвхөн эдийн засгийн сурах бичигт л байдаг зарчмаар эдийн засгаа харах,  инерцээрээ явж ирсэн, тэр нь одоо шавхагдаж буй хувийн хэвшил, бодит эдийн засаг нь байхгүй болвол  гинжин  урвалаар дампуурах эрсдэлтэй санхүүгийн сектороо олж харахгүй байх..энэ үйл явц үргэлжлээд л байх уу?!. Ийм байдлаар үргэлжлээд байвал эдийн засгийн хүрээнээс халин гарч нийгмийн бухимдал ширүүсэх, улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдлийг төр, засаг харахгүй байна гэжүү?!.

Монголын эдийн засаг онцгой хүнд нөхцөлд орж байна. Ийм нөхцөлд тохирсон бодлогын онцгой хариу урвал, арга хэмжээ хэрэгтэй байна. Онцгой байдлын эсрэг эс үйлдэл хийгээд сууж таарахгүй. УИХ-ын дарга санаачлан санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг нээлттэй, УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчийн оролцоотойгоор хуралдуулах шаардлагатай байна. 6-12 сарын дотор хэрэгжих валютын ханшийн зах зээлийн онцгой, стандарт бус дэглэмийг түр хугацаагаар тогтоох, ханшийн зөрүүгээс ашиг олох спекулятив шинжтэй зах зээлийн авир төрхийг хязгаарлах гэх мэт арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. МҮХАҮТанхим урьд өмнө нь олон улсын практикт байдаг, онцгой нөхцөлд хэрэглэж болох арга хэмжээнүүдийг санал болгож байсан. Тэдгээрийг судалж ярилцаж зөв арга зам, зөв шийдлүүийг гаргах шаардлагатай байна.

Монгол Улсад тогтвортой эдийн засаг, тогтвортой бизнеийн орчин, гадаад орчин сайжрахыг хүлээж суух биш дотоод нөөц бололцоогоо дүүрэн ашиглах бодлогын яаралтай, үр дүнтэй хариу арга хэмжээ, цогц шийдэл хэрэгтэй байна. Наадмаа дуусгацгаая, намрын ажлаа хийцгээе!

МҮХАҮТ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (112.72.11.123)
    Harin ch dotooddoo uildverledeg uildveruud sergeed bgaa jum bish uu,zailuul sudalgaa baidag jum uu,tengeriin surakh bichig yarij erguuteed,joohon ooriin ediin zasagtaa heregtei sanal garga,ta nar huraldaj suuj hanasan,neg l ikh zangiatai gadaadaar yarisan humuus,ju hiij buteesen jum,ganz aytaihan geree uildverlegch nartaa hiichihdeg jum shig,Demberel gishuun bolood buur demii bolchihson
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.41.242)
    хуцаа наадамламаар байна.
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • b (119.7.222.2)
    naadamaa duusgaj namar ovliin ajildaa beldehgui bol namuudaas bolj ard tumnii amidral doroitoh edgui
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Иргэн (202.70.33.162)
    Ядаж зөв мэдээлэл энэ мэдэгдэлдээ оруулж болоогүй юм уу?
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    yag zov demjij bna
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.115.178)
    demberelee chi uuruu tegeed yu hiisiin
    2014 оны 07 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    3 цаг 51 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    4 цаг 16 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    4 цаг 18 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 21 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    5 цаг 59 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    6 цаг 15 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    6 цаг 36 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    6 цаг 39 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    7 цаг 40 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    7 цаг 50 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    8 цаг 44 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    8 цаг 47 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    9 цаг 4 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    9 цаг 48 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    10 цаг 35 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    10 цаг 50 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    11 цаг 31 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    11 цаг 55 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    11 цаг 58 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    12 цаг 4 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК