
Мөн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хог хаягдлын зориулалтын уутны хэрэглээг нэвтрүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавихыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал болон дүүргийн Засаг дарга нарт, зориулалтын хогны уут хэрэглээгүй, ил задгай хог хаягдлаа хаясан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 13 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог бий болгох, ил задгай хог хаяулахгүй байх зорилгоор хог хаягдлын зориулалтын уутыг айл өрхүүдэд эхний ээлжинд хэрэглэж хэвшүүлэх, цаашид хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоо руу оруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлын суурь болгон нийслэлийн айл өрхүүдэд зориулалтын хогны уут тарааж эхэлсэн. Тус уутанд үнснээс бусад ахуйн хог хаягдлыг хийх бөгөөд нэг өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15ш хогны уутны зардал 1425 төг байгаа нь айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийг уут хэлбэрээр буцаан олгож байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (4)