
БНСУ-ын Уул уурхайн Нөхөн сэргээлтийн корпораци нь БНСУ-ын Мэдлэг Эдийн Засгийн яамны харьяа ашгийн бус байгууллага бөгөөд эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих болон уул уурхайн бүс нутгийг хөгжүүлэх, нүүрсний аж үйлдвэрийг эрчимжүүлэх зэрэг ажлуудыг амжилттайгаар хэрэгжүүлж, уул уурхайн бүс нутагт эрүүл амьдрах орчинг бүрдүүлэн, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор байгуулагдсан олон улсын стандарт бүхий байгальд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж, ногоон хөгжлийг бий болгогч мэргэжлийн байгууллага юм.
Тус санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн Тэргүүн Квон Хёг Ин нар гарын үсэг зурлаа.
mm.gov.mn
Сэтгэгдэл (2)