Төв аймгийн Баянхангай суманд хоёр айлын хоёр үхэр, нэг хонь тодорхойгүй шалтгаанаар үхжээ. Дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжилгээ хийхэд боом өвчин тогтоогдоогүй тул давтан шинжилгээ хийж байна.Багийн Засаг дарга, аймгийн Онцгой байдал, Мал эмнэлэг, малын эмч ажиллаж байгаа бөгөөд одоогоор мал нэмж өвчилсөн мэдээлэл ирээгүй байна. Өвчнөөр үхсэн малын сэг зэмийг шатааж устган хашаа хороонд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас арга зүйн зөвлөмжөөр хангаж, малд эрүүл мэндийн үзлэг хийх, хорио цээр тогтоох талаар зөвлөмж өглөө.





















































