АНУ дахь Төвд Монголын шашин
соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээний санаачлагаар ЭХЭМҮТ-ийн хашаанд
цусны өвчтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлэг баригдаж байгаа билээ. Тэгвэл тус эмнэлэг ирэх наймдугаар сарын 28-нд нээлтээ хийхээр болжээ.
2012 онд эхэлсэн эмнэлэгийн барилга баригдаж дууссан бөгөөд одоо зөвхөн тоног төхөөрөмжүүдийг суурилуулах ажил үлдээд байгаа юм байна.
4,1 тэрбум төгрөгөөр боссон Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг нь цусны өвчнийг эмчлэх, илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байх ба 50 ортойгоор үйл ажиллагаа явуулах гэнэ.
24tsag.mn