
Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл зогссон гэх яриа гадуур тархах болсон. Тэгвэл үүнийг Импотекийн зээлийг хариуцан ажиллаж буй албаныхан үгүйсгэсэн. Тэгвэл арилжааны нэр бүхий банкнууд санхүүжилтгүй болсон учир 8 хувийн зээлээ зогсоосноо албан ёсоор зарлалаа. Тодруулбал, "Хаан", "Капитрон", "Улаанбаатар", "Капитал" банкууд 8 хувийн хүүтэй зээлийг зогсоосноо албан ёсоор мэдэгдээд байна. Харин "Төрийнбанк" болоод "Хас" банк ийм төрлийн зээлийг олгож байгаа ч удаж байж гаргаж байгаа гэдгээ мэдээлсэн юм. Тэгвэл "Голомт" банкны хувьд зөвхөн өөрийн харилцагчдаа 8 хувийн зээл олгох зарчмыг баримталж байгаа аж.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)