НЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс нь
ХАБХХ-ийн алба хаагч нартай хамтран урин дулаан цаг болсонтой
холбогдуулан хөдөө орон нутгийг зорих иргэдийн
хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотоос Дархан,
Эрдэнэт, Налайх, Багануур, Төв аймгийн нутаг Лүн, Баянцогт сумын чиглэлд
зорчиж буй хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч
болон хөдөлгөөнд оролцогч нарын замын хөдөлгөөнд оролцож буй байдалд
хяналт тавих зоригоор 24 цагаар хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчдыг
ажиллуулж хяналт шалгалт хийхэд дараах зөрчил дутагдал илэрлээ.Завхан аймгаас Улаанбаатар хот руу явж байсан 85-16 ЗАА дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч Бат-Эрдэнэ нь \44 зорчигчтой\ хурд хэтрүүлсэн
1. Говь-Алтай аймгаас -Улаанбаатар хот руу явж байсан 03-51 ГАА дугаарын хот хоорондын зорчигч тэээврийн автобусны жолооч нь \39 зорчигчтой\ хурд хэтрүүлсэн
2. Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд явж байсан 15-80 ГАҮ хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч Нэргүй нь ээлжийн жолоочгүй
3. Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд явж байсан 96-09 АРХ дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч Лхамаа нь жолооны үнэмлэхтэй боловч мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, ээлжийн жолоочгүй,
4. 68-20 ЗАА, 84-85 БНХ дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нар нь ээлжийн жолоочгүй замын хөдөлгөөнд оролцож явахад нь саатуулан Улаанбаатар хот руу буцаасан. Энэ нь иргэдийн ихээр чирэгдүүлж бухимдуулж байх тул дахин ийм зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/





















































