
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид, ахмадуудыг урьдчлан сэргийлэх үзлэгт хамрууллаа. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд давхардсан тоогоор
1727 эмнэлгийн ажилчид үзүүлж, 5 хүнд мэс заслын хагалгааг хийж ажлын
байран дахь сургалтыг зохион байгуулж, эмч нарыг дадлагажууллаа. Үзлэгт
хамрагдсан эмнэлгийн эмч ажилчдын 60 хувь нь ямар нэг архаг хууч өвчтэй
байсан байна. Архаг хууч өвчтэй эмч эмнэлгийн ажилтнуудыг харъяа эрүүл
мэндийн байгууллагууд хяналтандаа авч эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж
байна.