МҮОНТ-ийн уран бүтээлчид Хөвсгөл далайн эрэг дээр унтаж байсан
хүүг олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар сэтгүүлч
Т.Алтанцэцэг өөрийн фэйсбүүк хуудастаа “Хөвсгөл далайг зорин амрах гэж
очиж байгаа эцэг эх үр хүүхдээ хараанаасаа бүү салгаасай. Энэ жаахан хүү
далайн эргээс холгүй гав ганцаараа ингээд унтаж байхыг нь манай
зураглаач, жолооч хоёр маань олж ээж аавд нь өгсөн. "Даанч энэ хавиар
харагдахгүй байсан юм. Хаана байв? гэж асуух ээжийн асуултанд хэн ч
цочирдохоор. Далайд амь насаа алдсан хүүхдийн тоо энэ зун асар богино
хугацаанд 2-3 болсныг ээж, аавууд санаж явахад илүүдэхгүй гэж энэ постыг
үлдээв. Анхаарагтун!!!” хэмээжээ.
Ер нь энэ мэт хүүхдээ хараа хяналтгүй орхисноос үүдэлтэй осол аваар гарсаар байдгийн онцгойгийнхон хийгээд хууль цагдаагийнхан ч анхааруулдаг билээ.

Ер нь энэ мэт хүүхдээ хараа хяналтгүй орхисноос үүдэлтэй осол аваар гарсаар байдгийн онцгойгийнхон хийгээд хууль цагдаагийнхан ч анхааруулдаг билээ.

Сэтгэгдэл (3)