
Байршлын тухайд, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хожуулын аманд 909 иргэнд
Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Соёондын аманд 4189 иргэнд
Хан-Уул дүүргийн 12, 13-р хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойд 869 иргэнд
Багануур дүүргийн 4-р хороо, Тариан булагийн 1-р хэсэгт 7504 иргэнд
Багахангай дүүргийн 2-р хороо, Бор-Үзүүрт 1483 иргэнд тус тус газар өмчлүүлэхээр болоод байна.
Газар өмчлөх хүсэлтийг иргэдээс цахимаар авна. Тиймээс та Нийслэлийн Өмчийн харилцааны газрын http://www.umch.ub.gov.mn/alert.html гэсэн хаягаар орж газар өмчлөх хүсэлтээ илгээн, бүртгүүлэх юм.