
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Япон элчингийн урд талын 0.26 км авто замыг
засах ажил 2014 оны 7 сарын 24-нд эхэлсэн. Тус ажлын хүрээнд Гэндэнгийн
гудамжны уулзвараас Солонгос улсын элчин сайдын яамны урд талын
уулзварын хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны 08 дугаар
сарын 01-ны 23 цагаас 2014 оны 08 дугаар сарын 04-ний 6 цаг хүртэлх
хугацаанд хязгаарлаж, 260м газарт асфальтбетон хучилтын ажлыг хийхээр
төлөвлөөд байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тус
ажлын гүйцэтгэгчээр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл шалгарсан
бөгөөд энэ сарын 30-нд ашиглалтад өгөх гэрээтэй
гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.