
Харин “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс тухайн хэсэгт явган зорчигчийн замыг гүйцээн тавих үүргийг холбогдох албаныханд өгснөөр энэ сарын 30-наас явган зорчигчийн зам тавих ажил эхэлсэн байна. Зам тавих ажлыг Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн "Баруун салбар" хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор 7 айл хашааны газраа 2 метр орчим татсан байна.
Энэ хэсгийн замын зурваст нийтдээ 67 айлын хашаа, үл хөдлөх хөрөнгө байснаас 50 гаруйг нь чөлөөлж, замын баруун хэсэгт 8 айл газраа чөлөөлөөгөөгүйгээс явган зорчигчийн зам хийгээгүй бол, замын зүүн хэсгээр 4-5 айл газраа чөлөөлөөгүйгээс явган хүний замыг гүйцээж чадаагүй байсан юм. Ирэх долоо хоногт үлдсэн хэсгийг гүйцээж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.