
Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд иргэний хяналт тавих, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Иргэний зөвлөлийг долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Нийслэлийн Иргэний зөвлөлийн гишүүдээс Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагатай уулзах анхны уулзалтыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга зохион байгууллаа.
Уулзалтаар тус зөвлөлийн гишүүдэд цагдаагийн байгууллагын бүтэц орон тоо, үйл ажиллагааны талаарх товч мэдээллийг өгч, удирдлагуудтай танилцсаны зэрэгцээ 2014 оныг дуустал хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталсан байна.
Уулзалтанд Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагууд болон Нийслэлийн Иргэний зөвлөлийн дарга Н.Цогжавхлан тэргүүтэй таван гишүүн оролцлоо.
Сэтгэгдэл (2)