Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас сонины нийт сэтгүүлчдийн дунд “Нэр нь тодроогүй Халхын голын баатрууд” сэдэвт нийтлэлийн уралдааныг зарлаж байна.Уралдааны зорилго:
Халхын голын байлдаанд оролцож явсан нэр нь тодроогүй эгэл хүмүүсийг тодруулах, баатруудын гавъяаг мөнхжүүлэх, ахмад дайчдыг алдаршуулах, хүүхэд, залуучуудыг түүхээрээ бахархах, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд оршино.
Хамрах хүрээ:
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх сонины сэтгүүлчид хамрагдана.





















































