Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Амралтаараа уншицгаая-Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг” уриатай номын үзэсгэлэн худалдаа гарч байна. “Интер ном”, “Монсудар”, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэн энэ сарын 1, 2-нд 15:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм.



